“Халдварын тархалт энэ хэвээр үргэлжилбэл тохиолдлын тоо 2 дахин буурах төлөвтэй байна“

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:eruul mendiin yam/зураг11 (8).jpg

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Нэмэлт тунд хамрагдсан иргэдийн тоо 15 хувь давсан. Үүнтэй холбоотойгоор манай улсад өнгөрөгч долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан. ПГУ шинжилгээнд эерэг илрэх хувь 18.1 хувиар буурсан. Халдварын тархалт энэ хэвээр үргэлжлэн явбал тохиолдлын тоо 13 хоногт 2 дахин буурах төлөвтэй байна. Гуравдугаар тунд хамрагдсанаар гэр бүлийн гишүүдээ давхар хамгаалж байгаа юм" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    халдвар санамсаргүй буурахаар Эрдэмтийн зөвлөл гарч ирж бид буулгасан ухааны юм ярина. Тэгээд халдвар нэмэгдэхээр Эрдэмтийн зөвлөл алга болчихно. 6 сарын 15 гэхэд халдвар байхгүй болно гэсэн яалаа. Ковидгүй зун юу юу гэлээ. Одоо бол халдвар сүргийн дархлаагаар явж байна. Бүх хүнд халдварлаад үхэх нь үхээд амьд үлдэх нь үлдэж, дархлаа тогтоно гэсэн үг. Тэгээд халдвар зогсдог. Тэрнээс Эрдэмтийн зөвлөл юм уу вакцины 3 дах тунгаас болсон юм ер үгүй.