ЭМЯ: 666 тохиолдол шинээр батлагдаж, 9 хүн нас баржээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:pcr shinjilgeenii tseg/242461830_2887326031515573_6115093837282278252_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 666 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 376 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 290 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 9 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1805 боллоо.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

-Хөнгөн 4248

-Хүндэвтэр 4691

-Хүнд 1207

-Нэн хүнд 233 байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 24742 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 10379 иргэн байна. Үүнээс 401 нь жирэмсэн, 1819 хүүхэд байна.