ХАРИУЛТ АВЪЯ: Нас баралт ЯАГААД буурахгүй байна вэ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 25 сек
20
legacy:9.11/зураг11 (68).jpg

Дельта хувилбарын давлагаа өнгөрөгч 9-10 дугаар саруудад оргилдоо хүрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 мянга давж байсан. Гэсэн хэдий ч манай улс дотооддоо гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг энэ үед эхлүүлсэн нь бусад төрлийн мутаци хувилбар болон халдвар авсан тохиолдолд нас баралт, хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой болохыг мэргэжлийн албадууд мэдээлж буй. Гэвч нэмэлт тунгийн дархлаажуулалт идэвхжиж буйтай холбоотойгоор өдөрт бүртгэгдэх халдвар тохиолдол эрс буурсан үзүүлэлт харагдаж байгаа боловч нас баралтын төвшин өнөөдрийг хүртэлх хугацаанд ЯАГААД буурахгүй байна вэ гэх асуултад олон нийт хариулт нэхсэн хэвээр байна.

"Нас баралтын тоо нь тохиолдлын тооноос 18-30 хоногоор хоцорч явдаг"

legacy:EMY Batbayar/248306895_1055121688649852_6558468305318778014_n.jpg

Энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр "Өнөөдрийн байдлаар нийт эндсэн хүмүүсийн дундаж хоног нь 18-30 хоног байгаа юм. Тэгэхээр онош тогтоогдсоноос хойш эмнэлэгт хэвтэж буй хүмүүс ихэвчлэн архаг хууч өвчтэй болон хүнд оноштой өвчтнүүд байна. Нас барсан иргэдийн 70 орчим хувь нь 60-аас дээш насныхан. Ингэхдээ хавсарсан суурь өвчтэй хүмүүс хүндэрсэн байгаа юм.

Нас баралтын тоо нь тохиолдлын тооноос 18-30 хоногоор хоцорч явдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, нас баралтын бууралт илүү хожуу үедээ харагдана" гэлээ.

Өнгөрсөн 7 хоногт ковид19-ийн шалтгаант нас баралтаар 69 хүн энджээ

Өнөөдрийн байдлаар манай улсад ковид19-ийн шалтгаант нас баралтаар 1805 хүн энджээ. Тухайлбал, энэ долоо хоногт 69 хүн нас барсан харамсалтай мэдээлэл гарчээ. Тодруулбал,

11 дүгээр сарын 8 - 8

11 дүгээр сарын 9 - 12

11 дүгээр сарын 10 - 11

11 дүгээр сарын 11 - 10

11 дүгээр сарын 12 - 9

11 дүгээр сарын 13 - 10

Харин өнөөдөр буюу 11 дүгээр сарын 14-нд хүн 9 эндсэн мэдээлэл байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Албан тушаалтнууд өөрсдийгөө л хамгаалж, суудалдаа суухын тулд халдвар буурсан гэх мэт тоогоор тоглож байгаа юм. Тэдний авсан ямар ч арга хэмжээ үр дүнгээ өгөхгүй байгааг нас баралт харуулж байна. 50 сая хүнтэй Украйнд Коронагийн нас баралт манайхтай адил байна. Тэгэхээр манай ЭМЯ, УОК ямаршуухан чадваргүй нь харагдана. Тэгээд бас муугаа мэдэхгүй бидний амжилт, бид байгаагүй бол үүнээс ч их хүн үхэх байсан гэнэ.

  • З
    Зочин

    шинжилгээ авч байгаа хүнээ цөөлөөд байхаар илэрэлт цөөрнө шдээ. Нас баралт хүнд хүмүүс нь хэвээрээ байна гэдэг өвчлөлт хэвээрээ 3000 даа байна гэсэн үг шдээ. Сэтгээч ЭМЯ