3-5 насны хоёр хүүхэд цонхоор унах гэж байсныг аварчээ

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (11).jpg

Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороо, 104 дүгээр байр есдүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага өчигдөр буюу 11 дүгээр сарын 14-ний 11:12 цагт Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 5 настай эрэгтэй М, 3 настай эмэгтэй Х нар гэртээ харгалзах хүнгүй цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.