“Энэ сарын 19-ний Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч явуулахгүй“

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:nisleg/new_610d8c0cf869670e001a2279e0479055be35c8ce.jpg

БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас 11 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатараас-Сөүл чиглэлийн нислэгээр богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.

Тус нислэгээр зорчих боломжтой зорчигчид:

Улаанбаатар хотоос Инчеон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид

БНСУ-ын иргэд

F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд

F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч

А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчино гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.