Д.Сумъяабазар: ААН-үүд гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдэд битгий үйлчил

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
40
legacy:Sumyabazar/ррр12.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар вакцины гуравдугаар тунгийн идэвхжүүлэлтэд анхаарахыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид үүрэг болголоо.

Тэрбээр "Гуравдугаар тунгийн идэвхжүүлэлтэд дорвитой арга хэмжээ авч ажилла. Хэрэв төрийн албан хаагчид нэмэлт тунд хамрагдаагүй бол гэртээ хөл хорионд орох хэрэгтэй. НОК-д саналаа оруулж ир. ААН-үүд вакцины гуравдугаар тунд хамрагдсан иргэдэд үйлчлэх зохицуулалтыг илүү хатуу шахаж шаард. Гуравдугаар тунд хийлгээгүй бол битгий үйлчлэ. Гуравдугаар тунд хамрагдсан хүмүүс арга хэмжээнд ормоор байхад бусад нь тариулдаггүй хэрнээ вирус тээгч болоод яваад байна. Энэ асуудалд хатуухан арга хэмжээ ав. Болохгүй бол хүч хэрэглэ" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗӨВ ЗОРИГТОЙ БАЙНА САЙН ШҮҮ

    ЗӨВ ОВОО ДАРГА ХҮН ШИГ ХЭЛЖ БАЙНА СҮҮЛИЙН ҮЕД БИДЭНД ҮНЭН БӨГӨӨД ХАТУУ ҮГ ХЭЛДЭГ ХҮН АЛГА БОЛСОН СУМЬЯАБАЗАР ХҮН БҮРД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ ЯМАР ДОЛЛАР БИШ ХЭЛЖ БАЙГАА НЬ ЗӨВ. ОДОО ИЙМ ХАТУУ ҮГ СОНСДОГ ХҮН ЦӨӨРЧ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЯРИХ БОЛЖ ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БАЙЖ ӨВЧИН ТУСВАЛ ХАВЬ ОЙРДОО ӨВЧИН ТАРААГААД ТЭР ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ЧИ ХҮНДЭТГЭЭГҮЙ БАЙНА ГЭСЭН ҮГ. МИНИЙ ЭРХ ЧИНИЙ ЭРХЭЭР ХЯЗГААРЛАГДАНА ГЭЖ АРДЧИЛЛЫН АГУУ ГАЙХАМШИГТАЙ ҮГ БАЙДАГ ДАА

  • З
    Зочин

    Битгий үйлчил ч гэх шиг. Энэ чинь хүчирхийлэл биш үү?

  • З
    Зочин

    ЗӨВ

  • З
    Зочин

    Эхлээд дүүтэйгээ өөрсдөө 3-р тунг олны өмнө хийлгээд ингэж хэлээч. Өөрсдөө хийлгээгүй байж бусдыг хий гээд байдаг.