Б.Бат-Эрдэнэ: Азтан, сугалааны ард бодсоноос их өөр олон зүйл байдаг бололтой

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Bat-erdene SHUTHG.jpg

Хонжворт азын сугалаатай холбоотой хэргүүд сүүлийн үед ихээр гарах болсон. Тухайлбал "Хийморьтой 20 сугалаа"-ны тохирлын бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш ШӨХТГ-аас ажлын хэсэг гарган ажиллаж байгаа талаараа мэдээлээд байсан юм.

Тэгвэл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ цаашлаад цахим орчинд сугалаа явуулж байгаа иргэн, ААН-үүдийг ч шалгахаа илэрхийллээ.

Тэрбээр "Азтан, Сугалааны ард бодсоноос их өөр олон зүйл байдаг бололтой. Зүгээр л сугалаа явуулаад байгаа биш бололтой. Сайтар шалгах ёстой юм байна. Сошиал дээрх азтан, сугалааг ч шалгана" гэв.