Мисс А.Бөртэ-Үжин эхний зураг авалтдаа оролцжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1123/1022.jpg

"Дэлхийн мисс-2021" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний ялагчаар А.Бөртэ-Үжин шалгарсан билээ. Тэрбээр АНУ-ын Пуэрто Рикод өчигдөр очиж, эхний зураг авалтдаа оролцжээ. Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээн АНУ-ын Пуэрто Рикогийн нийслэл Сан Хуаны “José Miguel Agrelot Coliseum” цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 16-нд болох юм. "Дэлхийн мисс-2021" тэмцээнд 123 улсын мисс өрсөлдөнө. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд Соёл урлагийн их сургуулийн Бүжгийн урлагийн сургуулийг бүжгийн багш, найруулагч мэргэжлээр төгссөн, англи, япон, герман, хятад хэлний мэдлэгтэй.