Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НБГ: Ирэх 7 хоногт нийслэлийн ЕБС-ийн сурагчид 100 хувь цахимаар хичээллэнэ
00

Цар тахлын нөхцөл байдалд үндэслэн боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болжээ. Ингэхдэ сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг нийслэлд энэ сарын 10-наас, хөдөө орон нутагт 18-наас эхлэн түр зогсоохоор болсон юм. Харин ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхлэх аж.
Түүнчлэн нийслэлийн сургуулиуд сүүлийн долоо хоног буюу 12 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд 100 хувь цахимаар хичээллэхээр болсон байна.



