“2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудлыг ирэх оны II сараас ярилцана“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/янжка зураг/230738295_215199593864215_6300085040916310413_n.jpg

2-3 настнуудын цэцэрлэгт хамруулах асуудлыг ирэх он хүртэл хойшлуулсан талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байсан. Тэгвэл эрсдлийн үнэлгээгээр 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудал ямар түвшинд гарсан талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар "Эрсдлийн үнэлгээгээр хоёр болон гурван настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтой эсэхийг судалсан. Үнэлгээгээр ковид19-ийн нөхцөл байдал, томуугийн тархалт зэргээс шалтгаалж 2-3 настнуудыг ирэх оны хоёрдугаар сараас танхимын сургалтад хамруулах асуудлыг ярилцах нь зүйтэй гэх чиглэлийг Засгийн газраас УОК-т өгсөн" гэлээ.