О.Цогтгэрэл: UB palace-т зохион байгуулсан АН-ын Онц их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
30
legacy:Tsogtgerel gishuun/зураг11 - 2022-01-03T144516.855.jpg

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.01.03/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ковид19-ийн үед Монгол Улс ДНБ-ий 20 шахам хувь буюу дэлхийн жишгээр асар өндөр зардал гаргасан. Үүний цаана манай улсын өр нэмэгдэж байгаа хэрэг. Гэтэл гаргасан өндөр зардлын үр дүнд олон мянган ажлын байр алдагдаж, уул уурхайн олон ордуудыг барьцаалан зээл авч халамж болгон тарааж байна. Эдийн засаг бус PR-аа эрчимжүүлсэн олон бодлогыг нүдээр үзэж, харж байна" гэв.

Харин Ардчилсан намын асуудлаар тэрбээр "Арванхоёрдугаар сарын 31-нд Улсын Дээд шүүхийн тогтоолыг албан ёсоор гардуулсан. Тус тогтоолд UB palace-т арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулсан Ардчилсан намын Онц их хурлыг Улсын Дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд тус хурлыг зарласан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд хүчин төгөлдөр юм.

АН-ын асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй мэт олон нийтэд харагдаж байж болох. Үндсэндээ зөвхөн намын даргын асуудал шийдвэрлэгдээгүй байгаа болохоос биш хоёр талд үндэсний бодлогын хороо байгаа. Олонхийн талд байгаа Үндэсний бодлогын хороог хууль ёсны хүчин төгөлдөр гэж УДШ үзсэн. Тухайн хорооноос зарласан Онц их хурлыг ч хүчин төгөлдөр гэж үзсэн. Энэ нь өөрөө АН-ын төлөөлийн байгууллагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бид бүхний дараа дараагийн үйл ажиллагааны гарц гаргалгаа нээгдэж байна гэж харж байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    Ken

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2348059301459 drosunborherbalremedy@gmail.coml

  • З
    Зочин

    Женког дагасан хүмүүс түрүүчээсээ алуурчин болоод байна шүү

  • З
    Зочин

    Женкогийн өмнөөс зовохоо одоо болио