Хүүхдийн мөнгөө сар бүр хүсэлт гаргаж авах шийдвэрийг цуцалжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0114/Capture-1.jpg

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох журмын талаар Засгийн газрын нэгдүгээр сарын 12-ны хуралдаанаар хэлэлцсэн. Уг хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс сар бүр хүсэлт гаргах нь иргэдэд хүндрэл учруулна хэмээн үзсэн. Тиймээс журмыг хуулийн хүрээнд хэрхэн өөрчлөх талаар судалж, шийдвэрлэх талаар холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгөөд байсан юм.

Тэгвэл холбогдох яамнаас мөнгөө бэлнээр авах хүсэлтэй иргэд цахим платформууд ашиглан, бүх сараа нэг дор сонгон бүртгүүлэх боломжтой болжээ.