Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/зураг11 - 2022-01-14T134924.833.jpg

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Х.Хэрлэнг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн даргаар томилсон. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Лхамсүрэнгийн Баярмандалыг томилжээ.

Л.Баярмандалын хувьд уулын инженер, геологич мэргэжилтэй, боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/ бөгөөд ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку их сургуулийг төгсчээ. Мөн 2017-2021 онд Ерөнхий сайдын Ажлын албанд орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдрөөс тэрбээр үүрэгт ажилдаа орж байна.