74 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд иргэдээс ямар ч бичиг баримт шаардахгүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 30 сек
10
legacy:10.23/61e0ee120176dd67a5f2771d.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/987 дугаар захирамж 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү захирамжаар иргэд, аж ахуйн нэгж нийслэл Улаанбаатар хотод нэр бүхий 74 төрлийн үйл ажиллагааг эрхлэхдээ ямар нэгэн зөвшөөрөл, батламж, зөвшөөрлийн шинжтэй баримт бичиг бүрдүүлэхгүй байхаар зохицуулсан.

Иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрдүүлсэн. Нэгдүгээр сарын 11-ний байдлаар үйлчилгээний хүсэлт бүртгэх цахим системд нийт 200 гаруй үйлчилгээний хүсэлт бүртгүүлсэн байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлж буй түгээмэл асуултын хариултыг хүргэе.

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэрхэн системд бүртгүүлэх вэ?

-Иргэн, аж ахуйн нэгж байгууллага www.ulaanbaatar.mn цахим хуудасны “ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ БҮРТГЭЛ” гэсэн хэсэгт хандан Дан системээр дамжуулан иргэн, аж ахуйн мэдээллийг баталгаажуулж нэвтэрнэ. Эхний алхам буюу тавигдах стандарт, шаардлага, иргэн, аж ахуйн нэгжийн хүлээх үүрэгтэй танилцан зөвшөөрсний дараа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын регистрийн дугаарыг оруулж хувийн мэдээллийг Хур системээс татна. Үүний дараагаар үйлчилгээний байршлын мэдээлэл болон бүрдүүлэх баримт бичгээс өмнө нь тухайн баримт бичгийг авч байсан эсэх мэдээллийг оруулснаар таны хүсэлтийн мэдээллийг бүртгэж QR код бүхий бүртгэлийн хуудас гарч ирж, үйл ажиллагааг шууд эхлүүлэх боломжтой болно.

-74 нэр төрлийн үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардах уу?

-Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтийг бүртгүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй. Өмнө нь дээрх үйлчилгээг авахад 7-12 нэр төрлийн бичиг баримт /төрийн байгууллагаас гарах 7-8, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын өөрт байгаа 3-4/-ыг иргэн, аж ахуйн нэгжээс шаардаж байсан бол өнөөдрийн байдлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй болсон.

Харин үйл ажиллагаа эрхлэх байраа түрээсээр ажиллуулах бол түрээсийн гэрээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбарыг хавсаргаж оруулах юм. Төрийн байгууллагаас гарах бичиг баримтыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагын оролцоогүйгээр төрийн байгууллагууд хооронд мэдээлэл солилцох, дэмжин туслах, арга зүйн зөвлөгөө өгөх, хамтарч ажиллах зарчмаар ажиллана.

-Гадаадын иргэд үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийг хэрхэн хийлгэх вэ?

-Гадаад иргэдийн хувьд ХУР системээс мэдээлэл татах боломжгүй тул Монгол Улсын иргэнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуулийн этгээдэд бүртгүүлж, үйл ажиллагаа эрхлэх бүртгэлээ хийлгэнэ.

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд хаана очиж хандах вэ?

-Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 утсаар бүртгэл хийх заавар зөвлөгөөг авах, мөн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн оператор ажилтанд хандан үйлчилгээ эрхлэх бүртгэлээ хийлгэх боломжтой.

-Урьд нь авсан үйл ажиллагааны зөвшөөрөл, батламжийн хугацаа дууссан бол сунгуулах уу?

-Өмнө нь үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд үйлчилгээ эрхлэх сунгалт хийлгэх шаардлагагүй болсон. Дүүргээс олгож байсан батламжийн хугацаа дууссан тохиолдолд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгүүлснээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах бөгөөд жил бүр сунгалт хийх шаардлагагүй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]