Д.Цогтбаатар: Ирэх бар жил төрийн дээд албан тушаалтнуудад муу, залууст сайн, ковидгүй жил болно

Нийгэм
umaahan
Унших: 5 мин 28 сек
400
legacy:tsogtbaatar lam/267816898_724373041877648_5639793389930754029_n.jpg

Ирж буй “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө төрх, засал номын талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Өнгөрч буй үхэр жилийн "өнгө" хэр байсан гэж та дүгнэж байна. Залуу хүмүүст жаахан ширүүхэн жил болчихов уу даа хэмээн харах хүмүүс ч их байлаа?

-Монгол Улсын хувьд урьд жилүүдийг бодвол хүмүүсийн сэтгэл санаа тэгширч, хөл хөдөлгөөн ихсэж, төрөөс тавих хөл хориогоо цуцалж төвшин амгалан жил боллоо хэмээн хэлж болохоор байна. Миний харж буйгаар, ивээлтэй сайхан жил болж өнгөрлөө. Ирж байгаа жилийн ёгт нэр нь буян үйлдэгч. Энэ талаасаа бодсон ч, шороон үхрийн шинжийг ажиглахад ч сайхан жил гарна гэж хэлмээр байна.

-Тэгвэл ирж буй бар жилийн өнгө зурхайн зурлагад хэрхэн буув?

-Хоёрдугаар сарын 2 бол Монголчуудын уламжлалт ёсны баяр. Хоёрдугаар шинэ тоолол, шинэ жил эхэлж байна гэсэн үг. 17-р жарны "буян үйлдэгч" хэмээх усан бар жил эхэлж байна. Монгол түмэнд шинэ ондоо жилийн засал ном болон зүг мөр гаргах ойлголт байдаг. Мөн тухайн жилийн өнгө төрхийг шинжилдэг. Шинжих зурлагын хувьд олон зурлага бий. Жишээлбэл, жилийн эзэн гараг, хаан гараг шороон үхрийн зурлага гэх мэт. Монгол уламжлалт ёсоор шороон үхрийн зурлагаар ирэх жилийн өнгө төрхийг шинждэг. Энэ жилийн хувьд үхэр хариулагчийн болон шороон үхрийн зурлага гэх хоёр үндсэн зурлагаар зурж байна.

Үхрийн толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй. Бие ногоон өнгөтэй. Ходоод цагаан, эвэр, чих сүүл нь шар, омруу туурай нь улаан, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулагч нь шар дээлтэй ногоон бүс бүсэлсэн, малгайн баруун чихийг буулгаж зүүнээ сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, унгасаар томсон, шар иштэй шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж байгаагаар буусан.

Хүн хөл нүцгэн явж байгаа нь амгалан байгаагийн шинж.

Дээрх шинжийг илэрхийлбэл, залууст сайн, дунд шатны төрийн алба эрхэлдэг хүмүүст маш сайн жил гарч байна гэсэн үг. Нялхас, ард иргэдэд дунд зэрэг байна. Энэ нь амгалан тайван байна гэсэн үг. Өвгөд буюу дээд шатны, дээд суудал эрхлэгчдэд нэлээн муу жил гарч байна. Энэ жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.

Цаг агаарын хувьд жилийн эхээр гандуу, хавар, зундаа салхи шуурга ихтэй. Улирлуудын хувьд хур тунадас элбэг буух агаад өндөр ууланд хур тунадас их орно. Газар усны аюул гарч болзошгүй.

Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

legacy:tsogtbaatar lam/270109856_2714562528852013_6616635055887964263_n.jpg

-Коронавирусийн халдвар ирэх жилд намжих уу?

-Энэ өвчин ирэх жилд гайгүй болчихно. Амгалан сайхан болно. Иргэдийн эдийн засгийн асуудал жигдэрч сайхан болно доо.

-Жил нь орж буй хүмүүст юуг анхаарах ёстой байна вэ?

-Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэж нэг юм бий. Мөр гаргахын тухайд, гал, шороо, төмөр огторгуй, ус, уул, хий, мод гэсэн найман суудал байдаг. Тухайн хүн суусан суудлынхаа цог хийморийн зүгт гарч цээрээ арилгаад, буян хишгийн зүг олох сайн зүгээсээ орж ирдэг. Буян хишгийн зүгтээ гарсан нь тухайн жилд одтой хийморьтой явж байна гэж бодоод суудлаасаа хамаарч гарах ёстой цээрээ арилгадаг. Мөн гал суудалд суусан хүн цог хийморийн зүгт гарахдаа гал гаргаж усанд унтраах, шороонд суусан хүн газар шороо хөндөх, усанд суусан хүн ус цацах гэх мэт цээр арилгадаг уламжлалтай.

"1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь лундаа дорой талдаа байна"

-Засал номын тухайд?

-Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байна. Өөрөөр хэлбэл, энэ жил 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 оны хүмүүст жил орж байна гэсэн үг. Тухайн хүмүүсийн хийморь лундаа дорой талдаа байдаг. Эрүүл мэнд, насны хувьд цөвтэй болдог. Тийм учраас хийморийн дарцаг хийсгэх, жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой.

Түүнээс гадна харш жилийн засал гэж бий. Харш жилийг их болон бага харш жил гэж хоёр хуваадаг. Бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй байхын л засал гэж ойлгож болно.

Ивээл жилийн засал гэж байна. Нохой, морь жилтэй хүмүүсийн хувьд ивээл жил гарч байна. Хэдийгээр ивээл жил ч гэсэн засал номоо хийлгэх хэрэгтэй.

Мөн мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд мэнгэний засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгахын тал дээр хийлгэдэг засал.

Суудал өнцөгдөх гэж байна. Энэ жил эм жилтэй хүмүүс буюу үхэр туулай, могой, хонь тахиа гахай жилтэй хүмүүс ажил үйлс сайжрах аваар осолгүй байх тухайд энэ заслаа хийлгэх хэрэгтэй.

Түүнээс гадна энэ жил бүх жилүүдтэй харьцуулахад хийморь лундаа дорой жил болно. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс хийморь дорой учраас нэлээн саад гарч магадгүй.

"Төрсөн оны сүүлчийн тоо нь 6 аль эсвэл 7-оор төгссөн жилийн хүмүүс эдийн засгийн хувьд нэлээд зарлагатай, гарзтай байж магадгүй"

-Буян хишгийн тухайд энэ жил дараах хүмүүс эдийн засгийн байдалдаа илүү анхаарах хэрэгтэй. Гарч буй жил усан бар жил гарч байгаа учраас төрсөн оны сүүлчийн орон нь 6 аль эсвэл 7-оор төгссөн жилийн хүмүүс эдийн засгийн хувьд нэлээд зарлагатай, гарзтай байж магадгүй. Тийм учраас эдгээр хүмүүс эдийн засагтаа илүү анхаарч томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхгүй байх хэрэгтэй. Юм худалдаж авахдаа сайн судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол алдагдалд орох магадлалтай.

-Иргэдэд ямар цаг тооны бичиг зөвлөх вэ?

-Миний өөрийн цаг тооны бичиг болон Л.Тэрбишийн цаг тоон бичгийн зөвлөе.

-Малчид иргэдийн хувьд юун дээр анхаарвал зүйтэй вэ?

-Малчдын хувьд жилийн эхэн саруудад чанга байна. Хавар жаахан хахир байж магадгүй. Тиймээс одооноос хаврынхаа мал төллөх үеийн тэжээл өвсөө бэлтгэх юм бол гайгүй. Улирлуудын эхэнд хур тунадас ихтэйгээс үер усны аюул учирч болзошгүй тул анхаарах шаардлагатай. Мөн иргэдийн хувьд эрүүл мэнд талдаа илүү анхаарах нь зүйтэй.

Төрийн алба эрхэлж буй хүмүүсийн хувьд дунд шатны залуус, дунд шатны албан тушаалтнуудад ээлтэй жил гарч байна. Тиймээс төрийн дунд шатанд ажиллаж байгаа хүмүүс мэдлэг чадвар нь байх юм бол албан тушаал ахина. Харин нэлээн дээд албан тушаалын хүмүүст улс төрийн хувьд халгаатай, нэлээд хөдөлгөөнтэй жил болж болзошгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:400

СЭТГЭГДЭЛ (40)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАНАЙ НӨГӨӨ АНГИД БАЙСАН ТОМООТОЙ ХИЧЭЭЛДЭЭ ТААРУУ ЯЛАНГУЯА ТООНЫ ТӨРӨЛДӨӨ НОЙЛЬ НӨХӨР БАЙЛАА ДЭЛДЭН ЦОГОО МААНЬ. ЗУРХАЙ ЗУРДАГ ТООНЫ ЧИГЛЭЛИЙН Лам болжээ. ЯДАЖ БАЙХАД СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ТМС Ч ҮГҮЙ ХОЦОРЧ БАЙСАН ДЭЛДЭН ЦОГОО ЛАМ БОЛЖЭЭ. НУС ЧИНБАА ГЭЭД БАС ТААРУУХАН НӨХӨР 10 ТӨГСӨӨД ЦАГДАА БОЛСОН. ОДОО ХУРАНДАА Ч БОЛЧТХСОН. АРГАГҮЙ Л ХУВТ ТАВИЛАН ЮМДАА. БЭРХИЙН ГАЧААГАР ХИЙЖ БАЙСАН ХҮҮ ЕРӨНХИЙ САЙД, ХУВИЙН СУРГУУЛЬ ДҮҮРГЭСЭН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ГЭХЭЭР БОЛОВСОН ХҮЧИНИЙ БОДЛОГО АЛДАГДАЖ.

      Юун ч атаархуу юм бэ дээ. Хэн хөдөлмөрлөнө тэр хүн л сайн

      • З
        Зочин

        10 жилдээ муу бсан хүн тэр чигээрээ муу явах албатай юм уу

  • С
    сүсэгтэн

    сүсэгтнүүдээс нүдээ аньж байгаад мөнгө авдгаа больж болохгүй юу лам нараа . хүний мөнгийг зүгээр авч болно гэж бурхны номонд бичээгүй шүү дээ

  • G
    Gift

    Ганцаараа байснаасаа хойш би хуучин хүнтэйгээ салсан маш удаан хугацааны дараа миний баяр баясгалан надад эргэн ирлээ, миний амьдрал өөрчлөгдсөн, миний бүх зүйлийг өөрчилсөн нэг найз маань надад и-мэйл хаяг өгч, энэ бол түүний холбогдсон имэйл хаяг гэж хэлсэн. тэр ижил асуудалтай байсан тул би цахим шуудангаар холбогдлоо, би хариу авсан, тэр бол дрокору гэж дууддаг эрэгтэй хүн, тэр бол хайрын шившлэг Кастер, тэр надад шившлэг хийж, миний хуучин хүү хоёр хоногийн дотор бид эргэн ирэх болно гэж хэлсэн. Хоёр өдөр миний хуучин буцаж ирсэн би болон хуучин бид саяхан гэрлэсэн Мөн та түүнтэй 08119565883 WhatsApp дугаараар холбогдож болно Drokuru@ gmail.com

  • Ү
    Үнэн

    Авилгачид, луйварчид, улс төрчид, ялангуяа Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй хонгилынхон хариуцлагаа хүлээж, ард түмнээс хулгайлсан мөнгө, өрөө төлөх цаг болсон. Бат-Үүл гээд эд нар эхнээсээ шоронд орсон нь сайн цагимйн эхлэл.

    • З
      Зочин

      diilehiim uu?hagartlaa bayajtsan ah duu hamaatan sadanguud ni bugd end tend shurgaltsan hulgaichuudig?

  • Б
    Бохир үгт Буги

    ИЙНХҮҮ ТОМ ТОЛГОЙ ЛАМ НАРЫН ХАЛТУУРЫН СИЗОН НЬ ЭХЭЛЛЭЭ ҮХСЭН АЦАА ЗАСДАГ ХУЛХИНЫ ГАРУУД ВЭ? ЛАМ НАРЫН ХИЙРХЭЛ ХҮН ХУЛХИДАЖ МӨНГИЙГ НЬ САЛГАДАГ ЭНЭ БАЛАЙ МУХАР СҮСГЭЭСЭЭ ХЭЗЭЭ САЛАХ ҮХЭРНҮҮД ВЭ? НААД БАРЬЦАН НОМ ЧИНЬ ГАЛЗУУ ХҮНИЙ УВАЙГҮЙ САРААЧСАН НОМОНЦОР ГАЛ НОЦОО ЧИНИЙХЭЭР БОЛ БИДНИЙ ШҮТЭЭН АМЬД БУРХАД ЭРХЭМСЭГ ДАЛАН ЗУРГААН ГИШҮҮН МААНЬ ЭНЭ БАР ЖИЛД БҮГДЭЭРЭЭ ҮХЭЖ ДАЛД ОРОХ ЮМ УУ? ЭНЭ ЧИНЬ Л САЙХАН МЭДЭЭ БАЙНА.ЧИ ҮХҮҮЛЭЭД ӨГЧИХӨӨ ЧАМД ХҮН ХУЛХИДДАГ ХИЙД БАРИАД ӨГЧИЙ УГ НЬ ЭНЭ АРИУН ГАЗАР БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ ХУЛХИНЫ МӨНГӨ СААДАГ ЭВГҮЙ ГАЗАР БОЛЦОРСОН БАЙНА ЛАМ НАРАА ИЧИЖ АМЬДАР ТА НАР ТИЙМ СҮРХИЙ ЮМ БОЛ КОВИДЫГ АЛЧИХААЧ АМЖИХ УУ? ФЕОДАЛУУДАА АРД ТҮМНИЙ МӨНГИЙГ МӨРӨӨРӨӨ ЦУСЛААРАЙ МУДАКУУДАА

  • З
    Зочин

    ene hun emnelegt tolgoigoo uzuulehgui bol bolohgui bolje

  • З
    Зочин

    лам нар хэт мэдэмхийроч байна дэлхийн эрдэмтэд мэдэхгүй өвчнийг тааж харагдаач

  • З
    Зочин

    Төрөөс төрсөн тэрбумтанууд жангаа хүртэж,идэж уусан хөрөнгөө хураалган үйлийн үрээ эдлэхнээ татвар төлөгчид ард иргэдээсээ нууж идэж уусан үйлийн муу үрээ эдлэх цаг болжээ

  • З
    Зочин

    Төрөөс төрсөн тэрбумтанууд жангаа хүртэж,идэж уусан хөрөнгөө хураалган үйлийн үрээ эдлэхнээ татвар төлөгчид ард иргэдээсээ нууж идэж уусан үйлийн муу үрээ эдлэх цаг болжээ

  • Z
    zochin

    shar huvalz hudlaa zalahaa bolij uz

  • З
    Зочин

    shashin bol hujaa yashka

  • Z
    zochin

    saikhan shaah yumaa

  • З
    Зочин

    Хязгааргүй сансар од гаригсын орчил хөдөлгөөн оршихуйн бүх зүйлд нөлөөлж байдаг нь тодорхой. Бидний биe махбодь ч орчлонгийн л нэг хэсэг.

  • Х
    Хаха

    Хол очиж хуц

  • Х
    Хаха

    Хол очиж хуц

  • З
    Зочин

    Хол очиж хуц

  • З
    Зочин

    Хол очиж хуц

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • И
    Иргэн

    Битгий залаад бай

  • З
    Зочин

    Идэж уусан хулгайчуудын гэм но нв л илэрч байвал болоо шд

  • З
    Зочин

    Идэж уусан хулгайчуудын гэм но нв л илэрч байвал болоо шд

  • З
    Зочин

    Худлаа шаах юмаа.

  • Ю
    юм ойлгохгүй байна

    Нохой, морь жилтэй хүмүүсийн хувьд ивээл жил гарч байна. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хүмүүс хийморь дорой учраас нэлээн саад гарч магадгүй. энийг ойлгохгүй байна ивээл жил нь тэгсэн мөртлөө муу

  • S
    Svsegten

    Lambugaitan ta "Zasgiin gazar ogtsorch, shine eelj ni hoolondoo orno" gej heleh gesiimaadaa.