Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХӨСҮТ: PCR шинжилгээнд эерэг илрэх хувь тав дахин өссөн
10

ЭМЯ-наас өнөөдөр /2022.01.21/ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд манай улсад өдөрт батлагдаж буй тохиолдлын тоо нэмэгдэж байна. Оны өмнө PCR шинжилгээнд эерэг илрэх хувь 4-5 хувь байсан бол өнөөдрийн байдлаар 25 хув буюу тав дахин өссөн үзүүлэлттэй байгаа. Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгуудад тохиолдлын тоо нэмэгдэж байна" гэсэн юм.



