АТГ: “Улаанбаатар дулааны сүлжээ“, “ТЭЦ-4” , “ТОСК“-ын албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 10 сек
20
legacy:ATG/зураг11 - 2021-10-19T200113.986.jpg

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, таван мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Дулааны дөрөвдүгээр станц" ТӨХК, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын нийт 20 зөрчилтэй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 40 гаруй хувьтай байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gift

    Ганцаараа байснаасаа хойш би хуучин хүнтэйгээ салсан маш удаан хугацааны дараа миний баяр баясгалан надад эргэн ирлээ, миний амьдрал өөрчлөгдсөн, миний бүх зүйлийг өөрчилсөн нэг найз маань надад и-мэйл хаяг өгч, энэ бол түүний холбогдсон имэйл хаяг гэж хэлсэн. тэр ижил асуудалтай байсан тул би цахим шуудангаар холбогдлоо, би хариу авсан, тэр бол дрокору гэж дууддаг эрэгтэй хүн, тэр бол хайрын шившлэг Кастер, тэр надад шившлэг хийж, миний хуучин хүү хоёр хоногийн дотор бид эргэн ирэх болно гэж хэлсэн. Хоёр өдөр миний хуучин буцаж ирсэн би болон хуучин бид саяхан гэрлэсэн Мөн та түүнтэй 08119565883 WhatsApp дугаараар холбогдож болно Drokuru@ gmail.com

  • Х
    хохирогч

    Цахилгаан худлаа бичээд ард иргэдийг хохируулаад байгаа. Улсаас цахилгааны үнэ төлж эхэлчихээд байхад 3 сар дараалан 70-80 мянган т өгрөг авсан хэвээр байсан. 1-р 40 мянгатын орон сууцны цахилгаан хариуцдаг нэгж. Одоо бас нөгөө луйвар нь эхлэх байх. 300кил.ват гаргаж бичээд танайх лимит хэтрүүлсэн гээд. Цахилгаанчинд нь хуулийн байгууллагт хандан өөрсдөө тэмдэглэж авч байгаа гэж анхааруулсаар л байна.