“Халдварын давлагаа үүсвэл цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа хойшлох эрсдэл байна“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:Enh-Amgalan said/зураг11 - 2021-10-20T155057.564.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.01.26/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд сурагчдын өвлийн амралтыг долоо хоногоор сунгаж, хоёрдугаар сарын 14-нд танхим, цахимаар эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хөдөө орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс хамаарч ногоон бүс болсон аймаг, сумдад цэцэрлэг, сургуулиа 100 хувь танхимаар эхлүүлэх боломжтой гэж харж байгаа.

Сурагчдын сурлагын хоцрогдол ирж байгаа тул нэг өдөр ч болтугай танхимаар хичээллэх боломжийг хүүхдүүдэд олгох ёстой. Хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллэнэ.

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-нд эхлүүлэхийг хүсвэл сар шинийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэх хэрэгтэй байна. Тодорхой хэмжээнд хязгаарлалт тавихгүй бол халдварын давлагаа үүсвэл хичээл, сургуулийн үйл ажиллагаа хойшлох бодитой эрсдэл байна" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR LUCIEN INDIA

    Яаралтай мэдэгдэл! Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Сент Стив эмнэлгийн замын 29Б дугаарт байрлах эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт их байгаа тул Алур нарийн мэргэжлийн эмнэлэг 380,000 ам.доллараар бөөр худалдаж авч эхэлснийг сонирхож буй бөөрний донор эрэгтэй, эмэгтэй бүрт мэдэгдэх зорилготой юм. , Бангалор ЭНЭТХЭГ, Сонирхсон 21-ээс дээш насны донор Люсиен эмчтэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл +447031967810, 917050494622 дугаарын утсаар холбогдоно уу. Энэ бол хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. Амь насыг аврах тухай ба таны шагнал бол өвчтөний аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен

  • З
    Зочин

    Африкийн Уганда, Монгол хоёр л дэлхий дээр сургуулийн хүүхдүүдийн эрхийг сүүлийн хоёр жил зөрчсөн улсууд боллоо. Бүх улсууд халдвартай байхад энэ хоёр улс л халдвараар далимдуулж хүүхдүүдийн сурах эрхийг боомилсон байна. Яг л таарсан авилгалд идэгдсэн, сул дорой, тэнэг хүнд сурталтай дарга нартай хоёр буурай орон юм.