Ичиро Оцука ажлаа хүлээн авлаа

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
20
legacy:Умаахан зураг/0125/5ae1b794899ede2fcf14dc083baf9bed_x3.jpg

Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Ичиро Оцука энэ сарын 18-нд Монголд ирсэн билээ.

32 жилийн дасгалжуулагчийн туршлагатай Ичиро Оцука нь Монгол улсад ирээд ажилдаа ханцуй шамлан орж, МХБХ-ны удирдлагууд, найман хэлтсийн дарга нартай уулзаж, холбооны үйл ажиллагаатай хэдийнээ танилцаад байна.

Үндэсний шигшээ багийн хувьд энэ онд АХБХ-ны “Азийн цом”-ын гуравдугаар шатанд өрсөлдөх учиртай. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа хоёрдугаар сард явагдах бол тэмцээн зургадугаар сард болох тов гараад байгаа юм.

Хашир туршлагатай Япон дасгалжуулагч Ичиро Оцука “Өмнөх дасгалжуулагч Масэ Шичүгийн баримталж байсан арга барилыг эвдэлгүй, Монголын шигшээ багийн богино хугацаанд хэдий ч амжилттай удирдахыг хүсэж буйгаа” илэрхийлэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЯИАР СПОРТЫН ТӨРЛИЙН ШИГШЭЭ БАГ ЮМ БОЛ. ДЭЛХИЙН СПОРТЫН БҮХ ТӨРӨЛ ЮМ УУ? ДЭЛХИЙН БҮХ ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГААГҮЙ ГЭСЭН БАРИМТ БИЧИГ АВЧИР ГЭДЭГ ХОШИН ШОГ САНААНД ОРЛОО. УНШИГЧДАА ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ.

  • З
    ЗОЧИН

    ЯИАР СПОРТЫН ТӨРЛИЙН ШИГШЭЭ БАГ ЮМ БОЛ. ДЭЛХИЙН СПОРТЫН БҮХ ТӨРӨЛ ЮМ УУ? ДЭЛХИЙН БҮХ ЭМЭГТЭЙТЭЙ ГЭРЛЭЖ БАЙГААГҮЙ ГЭСЭН БАРИМТ БИЧИГ АВЧИР ГЭДЭГ ХОШИН ШОГ САНААНД ОРЛОО. УНШИГЧДАА ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ.