Сар шинийн баяраар гурав хоног амарна

Нийгэм
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
20
legacy:post/12.01/NewFolder/5e5264cb24cc1.jpeg

Сар шинийн баяраар гурав хоног амарна гэж Засгийн газрын гишүүн, ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа мэдээлжээ. Тэрбээр "Стандарт бус нөхцөл байдалд ерөнхий зарчим баримтлах нь зүйтэй гэж үзэж байна.

Монголчууд Цагаан сараар 3 хоног амардаг. Үүнийгээ Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх, бүх нийтийн амралтын өдрийн жагсаалтад оруулсан байдаг. Цагаан сарын шинийн 1, 2, 3.

Энэ жил Шинийн 3 гэж байхгүй, харин Шинийн 4, Шинийн 4 гэж хоёр дөрвөнтэй гэж бурхан шашны холбогдох хүмүүс тайлбарлаж байгаа нь жил бүр тохиодоггүй, “стандарт бус” нөхцөл байдал. Сар шинийн баяраар гурав хоног амарна.

Засгийн газар өдөр хоног зөөхгүй. Угаасаа ч өдөр зөөдөг заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй. Ирэх жил хэрэвзээ (зөвхөн хэрэвзээ гэж байгаа шүү) Шинийн 2 гэж байхгүй гэсэн ч зарчим баримтлах нь зөв гэж үзэж байна" хэмээжээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    31 нд даваа гариг битүүн, яагаад шинийн 3 байхгүй гэж, буруу тооцоолчихоод бантсандаа шинийн 3 байхгүй гэхээ болиоч ээ, ази нэг л тоололтой шүү дээ, ард түмэн олон жил хууртагдаж ирлээ дээ

  • З
    зочин

    31 нд даваа гариг битүүн, яагаад шинийн 3 байхгүй гэж, буруу тооцоолчихоод бантсандаа шинийн 3 байхгүй гэхээ болиоч ээ, ази нэг л тоололтой шүү дээ, ард түмэн олон жил хууртагдаж ирлээ дээ