Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
61 жолооч согтуу жолоо барьж, 187 хүн эрүүлжүүлэхэд хоножээ
00

Энэ сарын 30-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1549 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1205, хулгайтай холбоотой 35, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 113, гэмт хэргийн шинжтэй 80 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөн автомашин согтуу жолоодсон 61, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 135, хүний биед халдсан 75, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 64, эрүүлжүүлэх байранд хоносон 187, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 67 тохиолдол гарчээ.



