“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Батбаатарыг томилно

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:271734170_457469236032999_8960571876835331988_n.jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ яг одоо хуралдаж байна. Хурлаар ЗГХЭГ-ын дэд дарга Д.Батбаатар тус компанийн ТУЗ-ийн даргаар томилогдохоор болжээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ажиллаж байсан ба ийнхүү дээрх албан тушаалыг Д.Батбаатар хашихаар болов.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод буй Ж.Ганбатыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр элсүүлж байгаа юм.