Цагаан сарын ширээ засах хандлага өөрчлөгдөж минималист болж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 33 сек
70
legacy:249664037_216708910432595_5608105163385717281_n copy-1.jpg

Сар шинийн баяр бол Монголын ард түмний өнө эртнээс тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалт баяр билээ. Нэг хэсэг нь энэхүү баярыг хэвийн боов, ууцаараа уралддаг феодлын ёсыг сэргээлээ гэх мэтээр шүүмжлэх нь бий. Тэгвэл сүүлийн үед Монголчууд баяр цэнгэлийг хавтгайруулахаас зайлсхийдэг болжээ. Ялангуяа хотын суурин амьдралд зохицуулж баярын ширээ идээ ундаа ч минималист талруугаа явж байна. Тухайлбал энэ жилийн цагаан сарын баяраар зарим айлууд нүсэр том тавгийн идээ, хонины ууцнаас татгалзаж, аль болох овор багатай, шингэж сайтай жимс, самар сэлтээр ширээгээ засаж, эрүүл мэнддээ анхаардаг болсон нь анзаарагдав.

Үүнийг ёс, улалмжлалаасаа татгалзаж буй үйлдэл гэж харахаас илүү харин ч залуу гэр бүл ёс, уламжлалаа даган мөрдөж буй үйлдэл болохыг онцлон тэмдэглэж байна. Залуу гэр бүл гурван үеэ үзэхийг бэлгэдэн таван суурьтайгаар гурван үе тавгийн идээ засдаг бол 50-80 настай хүмүүс таван үе зэргээр тавгийн идээгээ өндөрсгөдөг байна. Мөн хонины ууцны хувьд төрийн тэргүүн зэрэг өндөр албан тушаалтай хүн болоод өндөр настнууд л хонины ууц тавьдаг бол залуу гэр бүл дал, дөрвөн өндөр зэргээр идээ шүүсээ бэлддэг. Харин ширээн дээр зайлшгүй байх ёстой идээ бол цагаан идээ, цагаалга болоод сүүтэй цай юм.

Хөдөө чанасан махаа сэрвээгээд хэдэн өдөр хадгалж, бага багаар идэж болдог. Гэтэл хотод энэ нь зохимжгүй. Эрүүл мэндэд хортойгоос гадна өртөг ихтэй. Ул боовыг мөн хэдэн давхраар нь засаж, дараа нь идэж чадалгүй хог дээр хаядаг, овоонд өргөдөг тал манайхны заримд бий.

Зарим айл гурван үеэр, зарим нь ганц үеэр, мөн зарим нь ааруулаар тавгаа засдаг болсон. Махны тухайд дал, дөрвөн өндөр эсвэл бага хэмжээтэй үхрийн мах тавьдаг болжээ.

Эсвэл бүр ул боовны хэлбэртэй бялуу ч тавих боломжтой болсон. Буузыг ногоотой, бор гурилтай зэргээр олон төрлөөр хийдэг болсон. Ширээний тал хувийг жимс, самар, ногооны салатаар дүүргэсэн айлууд олон буй.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    gg2022/02/08

    suuliin jiluuded ogt hiigeeguie,teglee geed muudsan yum alga

  • М
    мж2022/02/06

    Болж байна цар тахал юм сургаж байна шүү

  • Z
    zochin2022/02/05

    Цагаан сарын ширээ хүн хүртэж болох ходоодонд хоргүй идээ ундаагаар засах хэрэгтэй. Ууц, ул боов үзмэр, хэлбэр, хүндрэл. Баярхал, цамаархал. Эцэст нь хордлого, хохирол.

  • З
    Зочин2022/02/04

    Зөв зөв манайх минималистаар цагаалдаг тэглээ гээд Монгол хүн биш болохгүй хүмүүс ирээд зооглоод эвтэй амар идээгээр тавгаа засдаг.

  • З
    Зочин2022/02/04

    Зөв зөв манайх минималистаар цагаалдаг тэглээ гээд Монгол хүн биш болохгүй хүмүүс ирээд зооглоод эвтэй амар идээгээр тавгаа засдаг.

  • З
    Зочин2022/02/04

    Баярын ширээ минималист болж байна ий. 😂😂😂 Минимализм гэдгээ эхлээд ойлго.

    • З
      Зочин2022/02/05

      Минимализм гэж юу ч бсан яадгийн идэхгүй ул боов, ууц өвчүүгээ больж хүн иддэг идээ будаа тавьдаг болж бгаа нь том дэвшил шүү