ОБЕГ: Хаданд хашигдаж буух боломжгүй болсон малчныг 18 бог малын хамт буулгасан

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:obeg/зураг11 (72).jpg

Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн “Рашаант” гэдэг газарт нэг хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 7-ны өдрийн 14:21 цагт хүлээн авсан.Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 32 настай малчин С нь 18 бог малын хамт 200 м орчим өндөртэй хаданд хашигдаж буух боломжгүй болсон байсныг 1 цаг 53 минут ажиллаж тухайн иргэнийг 18 бог малын хамт хаднаас буулгасан.