“Улсын хэмжээнд 2 мянга орчим хүүхдэд сургууль завсардах эрсдэл бий болсон“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:surguuli/240902203_1221594508359038_3778673810297266586_n.jpg

БШУЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Хүүхдийн сургууль завсардалт сүүлийн хоёр жилийн хугацаанд ихэссэн. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 2 мянга орчим хүүхэд сургуулиас завсардах бодитой эрсдэл бий болжээ. 2018-2019 онтой харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс нэг ч хүүхдийг гэсэн сургууль завсардахгүй байхад анхаарч ажиллана" гэсэн юм.