ЭРДЭМТДИЙН ЗӨВЛӨЛ: II сарын 14-нд хичээлээ эхлүүлэхэд халдварын эрсдэл 50 хувиар буурсан байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:erdemted/225933276_368227591585258_8266688617080165055_n.jpg

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын хаврын улирлын хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Нэгдүгээр сард хийсэн урьдчилсан прогнозоор омикрон хувилбарын оргил үе нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр тохиох магадлал ажиглагдаж байгаа тул хичээл сургуулийн үйл ажиллагааг хоёрдугаар сарын 7-нд нээх эрсдэлтэй гэж үзсэн. Тиймээс хичээл, сургалтын үйл ажиллагааг цахимаар эхлүүлж 7 хоногоор хойшлуулах зөвлөмжийг өгсөн. Хоёрдугаар сарын 14-нд хичээл, сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлбэл халдварын тохиолдол 50 хувиар багассан буюу эрсдэл 50 хувиар буурсан байна гэсэн үг юм" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ТЭГЭЭД НӨГӨӨ 50% НЬ УЛААН НҮҮРЭЭРЭЭ ОРЖ НАСААРАА ХОХИРОХ УУ? ВАКЦИНГҮЙ, ВАКЦИНТАЙ НЬ ХУГАЦАА НЬ ДУУССАНА. НАСАН ТУРШИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ДЭНЧИН ТАВИАД ЧАНАР МУУТАЙ СУРГАЛТ РУУГАА ОРОХ НЬ ЭМГЭНЭЛТЭЙ БАЙНА. СУРГУУЛЬД ЯВЖ БУЙ ДҮР ЭСГЭХИЙН ТӨЛӨӨ ХАЙРАН АМЬ. МУ-ЫН БОЛОВСРОЛ МАШ МУУ ШҮҮ ДЭЭ. ХЭН Ч Л ҮҮНИЙГ ХЭЛНЭ. ЯМАР БАГШ ТИЙМ Л СУРГАЛТ. БАГШИЙН ИХ СУРГУУЛИЙН ЧАНАР ЕР НЬ ДЭЛХИЙН ХААНА ЯВНАА ? ТЭГЭЭД БАС ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ДЭЭРЭЛХЭЖ ХАВЧИЖ СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТАНД БАЙЛГАДАГ НЬ НУУЦ БИШ. СУДАЛГААГААР ГАРААД БАЙГАА БИЗ ДЭЭ. ИХЭНХИ НЬ СУРГУУЛИЙН УУР АМЬСГАЛ БАГШ НАРЫНХАН ЁС ЗҮЙ. ЗАРИМДАА БҮР ШОРОНГИЙН ХАРГАЛЗАГЧ ШИГ Ч БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.

  • З
    Зочин

    Манай улсын эрдэмтэд гэж бөөн ВАНГАнууд.

  • З
    Зочин

    Худлаа бурдаг эрдэмтэд байх юм даа. Халдвар өдөрт 50 000 болно гээд залсан. Тэдний худал чалчсанаас болж хүүхдүүдийн сурах эрх хохирч, 2 жил боловсрол уналаа. Уганда Монгол хоёр л дэлхийд ингэж тэнэгтсэн байх юм.