Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шатахууны 36 хоногийн нөөцтэй байна
00

Он гарснаас хойш манай улс хилийн Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Замын-Үүд боомтоор 169 мянган тонн шатахуун оруулж ирээд байна. Энэ 7 хоногийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтай байна. Үүнээс:
А-80 автобензин 60 хоногийн,
Аи-92 автобензиний 31 хоногийн нөөцтай байв.
Түүнчилэн дизелийн түлш 38, онгоцны ТС-1 түлш 7 хоногийн нөөцтэй байв.
Манай улс нефть бүтээгдэхүүний 95 хувийг ОХУ, 1-3 хувийг БНХАУ, БНСУ-аас импортолж байна.



