Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
30
legacy:Hugjliin bank/271655490_945794839413081_5206396510656375558_n.jpg

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлийн мэдээллийг энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр, Хөгжлийн банкнаас олгосон зээлийн багцын мэдээллийг нэгдүгээр сарын 31-ний өдөр олон нийтэд мэдээлсэн. Харин өнөөдөр тус мэдээллийг шинэчилсэн байна.

Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 828 377 135 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ.

Тэгвэл Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ.