Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тн тахианы махыг гаалийн хяналтад авлаа

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0211/Screen_Shot_2017-05-09_at_15.52.16-094715-2021314859.png

Замын-Үүдийн авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ. Буруу тээвэрлэсэн байж болзошгүй 400 тонн тахианы махыг гаалийн хяналтад авч, шалгалт хийж байгаа талаар Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн мэдээллээ.

Тэрбээр "400 орчим тонн тахианы махыг буруу тээвэрлэсэн байж болзошгүй хэмээн Гаалийн хяналтад аваад байгаа ба Гаалийн хорио цээрийн газар, зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газраас шалгалт хийж байна. Шинжилгээний хариу ирэх долоо хоногт гарна" хэмээсэн юм.