Улаанбаатарт 16 хэм хүйтэн

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/tsag agaar uwul/256619377_595633875073776_4843276593665275053_n.jpg

2022 оны 02 сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Шөнөдөө цас хялмаална, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.