Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын газар хөдлөлт болжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:8456/зураг11 - 2022-02-14T090911.470.jpg

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 41 км-т, Ө-51°13’48.0”, У-100°18’00.0”/ 02.13-ны өдрийн 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.