С.Будрагчаа: Ж.Соронзон нөхрөө багшаар ажилд авч, сар бүр 4.5-10.6 сая хүртэлх төгрөгийн цалин олгодог

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
50
legacy:3 angi suragch/Capture.JPG

Сэтгүүлч С.Будрагчаа БСШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан талаарх баримт бичгийг АТГ-т хүргүүллээ. Тэрбээр "Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзон өөрийн төрсөн дүү Ж.Содбилэгийн нэр дээр бүртгэлтэй "Эрхга" ХХК-тай түрээсийн гэрээ гэгчийг байгуулж, төрийн өмчийн сургуулийн төсвийн бус хөрөнгөнөөс 2015-2021 оны хооронд 845 сая төгрөгөөс нэг хүртэлх тэрбум төгрөгийг жил бүр шилжүүлсэн баримт, түрээсийн гэрээг АТГ-т албан ёсоор хүргүүлсэн. Энэ хугацаанд Монгол- Оросын хамтарсан 3-р сургуулийн данснаас 46 удаагийн гүйлгээгээр 5тэрбум гаруй төгрөгийг шилжүүлснийг шалган тогтоож гэм буруутай этгээдүүдийн хууль бусаар олсон хөрөнгийг буцаан төлүүлэхийг шаардаж байна. Мөн Ж.Соронзон захирал нь өөрийн нөхөр Н.Лүндэндоржийг тэтгэвэрт гарсны дараа өөрийн сургуульд нийгмийн багшаар ажилд авч, сар бүр 4.5 сая төгрөгөөс 10 хүртэлх төгрөгийн цалин олгодог баримт байгаа" гэдгийг хэллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Баяр2022/02/16

    Соронзон гэдэг чинь эиэгтэй хүн юм байна шдээ сда. Зодоон нүдээн яриад байхаар нь эрэгтэй гэж бодлоо

  • З
    Зочин2022/02/15

    Олон жил болсоноо туршлага мундаг гэж боддог энэ мэт хүмүүсийг зайлуулах цаг нь болсон

  • З
    Зочин2022/02/15

    Олон жил болсоноо туршлага мундаг гэж боддог энэ мэт хүмүүсийг зайлуулах цаг нь болсон

  • И
    Иргэн2022/02/15

    Энэ сургуулийн захирал тоо ба физикийн багш нар ажиллуулдаггүй тул энэ сургуулийн сурагчид тоо ба физикдээ тааруу юм.

  • Z
    Zochin2022/02/15

    luiwarchingud tatwar tologch bidnii mungiig deer doorgvi shaah ymaa