Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэхгүй
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

"Оршин суугчдыг ус, дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ" гэх агуулгатай мэдэгдлийг ХҮТ-4-өөс харьяа оршин суугчдад мэдээлсэн байна. Энэ талаар Монголбанкнаас тайлбар өгөхдөө "Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн албанаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.




