Хөвсгөл аймгийн 18 суманд бяслагийн үйлдвэр байгуулна

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0217/44444.png

Хөвсгөл аймаг нь улсдаа мал сүргээрээ тэргүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэр хөгжүүлэх бүрэн боломжтой нутаг. Өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Цагаан-Үүр, Их-Уул, Рашаант, Тосонцэнгэл зэрэг найман суманд бяслагийн үйлдвэр байгуулах 4 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан билээ.

Харин энэ онд нэмж Алаг- Эрдэнэ, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Түнэл, Тариалан, Улаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган зэрэг 10 суманд бяслагийн үйлдвэр байгуулах таван тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаад буй. Орон нутагт бяслагийн үйлдвэр бий болсноор малчид цагаан идээгээ боловсруулан дотоод болон гадаад зах зээлд борлуулах болж бүрдэнэ гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Я.Эрхэмбаяр мэдээллээ.