“Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл ирэх сараас хэрэгжинэ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0831/галерей.jpg

Монголын Уран зургийн галлерейн дэргэд олон улсын стандартад нийцсэн уран зураг сэргээн засварлах лаборатори ажиллаж эхлэхээр болжээ.

Тус “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийг өнгөрсөн онд боловсруулан нь ХБНГУ-ын Холбооны гадаад хэргийн яамны "Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр"-т илгээсэн нь дэмжигдлээ. Улмаар ирэх сарын 1-ний өдрөөс "Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах" төсөл хэрэгжиж эхлэхээр боллоо.

Лаборатори байгуулагдсанаар "Монголын Уран зургийн галерей"-н сан хөмрөг дэх бүтээлүүдийг сэргээн засварлах юм. Мөн улсын хэмжээнд уран зураг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулна.