БҮТ: ЭЕШ-д шалгуулагчид 2-оос багагүй хичээл сонгож бүртгүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:surguuli/эеш (1).jpg

2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хаягаар явагдаж байна. Бүртгэл 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй.

Шалгуулагчид та бүхэн бүртгэлийн хугацаанд

Математик

Монгол хэл

Нийгэм судлал

Англи хэл

Физик

Хими

Биологи

Газарзүй

Орос хэл

Түүх гэсэн 10 хичээлээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлээрэй.

Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, шалгалтын хураамжаа төлснөөр таны бүртгэл баталгаажих болно.

Эх сурвалж. Боловсролын үнэлгээний төв