Дөрвөн настай хүүхэд найман давхрын цонхоор унажээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0221/content_photo.jpg

Баянгол дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх 39-р байрны наймдугаар давхрын цонхоор өнгөрсөн пүрэв гарагт дөрвөн настай хүүхэд унаж, гэмтжээ.

Тодруулбал, хүүхдийн ах, эгчийг нь сургуульд хүргээд ирэх хооронд ийм осол гарсан бөгөөд хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.

Хүүхдийн биеийн байдал тогтворжсон учраас эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасагт шилжүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сулруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлж цонхондоо хаалт хийх хэрэгтэй байна.