Шатаж байсан автобусны галыг унтраасан хүүг “Нийслэлийн тэргүүний сурагч“-аар шагналаа

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:7299/273548596_1002520990690324_1676797662747577961_n.jpg

Шатаж байсан автобуснаас зорчигчдыг гаргаж, галыг унтраасан "Тэмүүжин өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар хүүд "Нийслэлийн тэргүүний сурагч" шагналыг гардууллаа.

Тэрбээр хоёрдугаар сарын 15-ны өдөр Гачуурт чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаж, асаж буй галыг унтраасан юм.