Малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/малчид өвөл.jpg

Улсын хэмжээнд Малын тоо толгойн албан татвараар 15.3 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Малын тоо толгойн албан татвараар төвлөрч буй хөрөнгийг орон нутагт нь зарцуулах юм.

Тодруулбал, малчдад өөрсдөд нь зарцуулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ үйл ажиллагааг аймаг, орон нутгийн ИТХ, Засаг дарга нар газар дээр нь хэрэгжүүлэх эрх, үүрэг хүлээж буй юм.

Мөн төл малын тоог авах ажлыг ХХААХҮЯ ирэх сарын 15-наас зохион байгуулах гэж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 30.8 сая эх мал тоологдсон байна.