“С.Эрдэнэ нарын хүмүүс МоАХ-ны нэрийг ашиглан иргэдээс мөнгө татсан“

Улс төр
Deegii
Унших: 1 мин
00
legacy:моах/273447070_724719291828855_9122022804915731163_n.jpg

МоАХ-ны хэрэг эрхлэх газар, хяналтын зөвлөлөөс С.Эрдэнэ нарын ЦЕГ-т өглөө.

МоАХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар "МоАХ-ны хэрэг эрхлэх газар, хяналтын зөвлөлөөс АН гэж өөрсдийгөө нэрлээд буй С.Эрдэнэ, Д.Монголхүү, А.Цэрэнбат нартай холбогдуулан ЦЕГ-т гомдол гаргаж байна. Эдгээр хүмүүс МоАХ-ны дүрэм журмыг илтэд зөрчиж, МоАХ-г дахин шинээр байгуулж, зохион байгуулалтыг нь өөрчилж буй мэтээр олон нийтэд ойлгуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн тамга тэмдгийг ашиглаж байна.

Улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглан залилах, намаа санхүүжүүлэх зорилгоор иргэдээс мөнгө татах зэрэг хууль бус үйлдлүүд гаргаж байгаа юм. Мөн саяхан болсон МоАХ-ны зөвлөгөөнд ерөнхийлөгч асан Х.Баттулга цахимаар оролцсон гэдэг нь худал мэдээлэл" гэлээ.