Орос III сургуулийн удирдлагууд нэг ангиас 5 эцэг, эх ирэхийг даалгажээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
90
legacy:4847845.jpg

Орос, Монголын хамтарсан 3-р сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудал нийгэмд газар авч эхэлсэнтэй холбогдуулан тус сургуулийн сурагчдын асран хамгаалагчид Боловсрол, шинжлэх ухааны яамны гадаа жагсаж буй.

Жагсагчдын зүгээс захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлснөөр хүүхдүүд хохирох эрсдэлтэй учир баримт цуглуулж, олон нийтэд мэдээлсэн Сэтгүүлч Г.Будрагчааг буруутгаж байгаа юм.

Тэгвэл 3-р сургуулийн удирдлагууд нэг ангиас 5 эцэг, эх жагсаалд ирэхийг даалгажээ. Албан бус тоогоор 300 гаруй сурагчийн асран хамгаалагчид жагсаалд оролцож байгаа ба эдгээр хүмүүс сургуулийн удирдлагын даалгавраар жагсаалд оролцож байгаа юм.

tenx-hd
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    соронзон хэнийг ирүүлэхээ сайн мэднэ хорчин авгай

  • Ү
    Үнэн

    Танай хүүхдийг сургуулиас нь хасна шүү гэж захирал нь шантажилбал би ч гэсэн хүүхдээ бодоод ингэж бичиг бариад л дотроо дургүй ч байсан зогсох байх даа.

  • З
    Зочин

    Барьсан лоозонгуудыг нь хараарай.Маш жигд,зохин байгуулалттай нь ил байна.Хүн алдаг,хүүхдүүд хордуулаад хуулийн авилгачдын шийдвэрээр ажилдаа ордог 2 т хэдэн эцэг эх цуглуулах шиг амар юм байхгүй

    • З
      Зочин

      Харин ийм дэг журамтай болно. Битгий ингэж бусдыг өөртэйгөө адилхан болгох гэж доош нь тат, харин бусад сургуулийг ийм хэмжээнд хүргэнэ гэж зүтгэх хэрэгтэй шүү дээ.

  • Z
    zochin

    ukhernuud

    • З
      Зочин

      Битгий ингэж бусдыг өөртэйгөө адилхан болгох гэж доош нь тат, харин бусад сургуулийг ийм хэмжээнд хүргэнэ гэж зүтгэх хэрэгтэй шүү дээ.

  • З
    Зочин

    Хэдэн жилийн өмнө энэ сургуульд олон хүүхэд хоолны хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Тэгээд сайд тушаал гаргаж, Соронзон авгайг ажлаас нь халсан боловч нөхөр Лүндэндорж гэж Элбэгдоржийн авилгач хуульчийн дарамтаар түүний шавь гэгдэх шүүгч нар нь Соронзонг буцаан албан тшуаалд нь тавьсан байдаг. Ланд 200 унасан авилгач Соронзон жаахан хүүхдүүдийн элсэлт гэж дээд сургуулийн конкурс шиг юм зохион байгуулж, 7000 доллараар нэг хүүхдийг элсүүлдэг. Ийм хүн яагаад албан тушаалтайгаа зууралдаад байгааг ойлгоорой гэж ганц хоёрхон жишээг дурьдав. Энэ эцэг эхчүүдийг өрөвдөж л байна. Мэдээж хүмүүс үр хүүхэддээ их л хайртай учраас түүнийг нь Соронзон авгай, Лүндэндорж хоёр яаж ашиглаж, дарамтлахаа мэдэлгүй яахав.

    • З
      Зочин

      Улсын сургууль гэхээрээ нурсан, 2-3 ээлжээр хичээл нь орсон, багш нар нь хор найруулсан байх ёстой юу?

    • З
      Зочин

      Өрөвдөх хэрэггүй. Та хүүхдээ оруулж чадаагүй бол таны л буруу, бусдад бүү атаарх. Харин ийм дэг журамтай болно. Битгий ингэж бусдыг өөртэйгөө адилхан болгох гэж доош нь тат, харин бусад сургуулийг ийм хэмжээнд хүргэнэ гэж зүтгэх хэрэгтэй шүү дээ.