Өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завджээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Цагдаагийн байгууллагад энэ сарын 13-нд “Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хүн өөрийгөө шатаасан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас тус дуудлага мэдээллийн дагуу шалгахад 19 настай эрэгтэй О өөрийнхөө дээрээс бензин асган шатааж, амиа хорлохыг завдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Энэ хэргийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хохирогчийн биеийн 90 хувь нь түлэгдэлтэй эмчилгээ хийлгэж байна.