Н.Сугар: 07.15 цагаас нэмэгддэг байсан замын ачаалал 06.40 цагаас эхэлдэг болсон

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:зураг11 - 2021-12-28T091232.891.jpg

Нийслэлийн 59 ЕБС-ийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулснаас хойш замын түгжрэлд хэрхэн нөлөөлж буй талаар НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын захирамж гаран түгжрэлд нөлөө бүхий ЕБС-ийн 59 сургуульд цагийн зохицуулалт хийн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлүүлэх цагийг хооронд нь зөрүүлэх зохицуулалт хийсэн. Энэ долоо хоногийн даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн ажлын үр дүнд дүгнэлт хийх асуудал 14 хоногийн дараа гарах болно гэж мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа.

59 сургуулийн сурагчдын хичээл эхэлж байгаа цагийг нарийн хэлбэл:

07.45 цагт нийт 23,665 сурагч

08.15 цагт нийт 13,094 сурагч

09.00 цагт нийт 11,688 сурагч хичээлдээ орж байна.

Замын ачаалал өмнө нь 07.15 цагаас эрс нэмэгддэг байсан бол захирамж хэрэгжиж эхэлснээс хойш 06.40 цагаас хойш хөдөлгөөний эрчим нэмэгддэг болсон дүр зураг ажиглагдаж байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээж байна" гэв.