Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:478415415.jpg

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх захирамж гаргаж Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Н.Батхүүг томиллоо.

Ням-Осорын Батхүү нь 1979-1989 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр сургууль, 1989-1995 онд МУИС-ийг Ой зүйч мэргэжлээр төгссөн. 1995-1997 онд МУИС-д Ой судлалын ухааны магистрын зэрэг, 2009 онд БHСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд Ой, хүрээлэн буй орчин судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан. МУИС-ийн профессор.

Ажилласан байдал:

1997-2008 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн багш, ахлах багш,

2001-2002 онд Япон Улсын Ибараки мужийн Ой судлалын хүрээлэнд зочин судлаач,

2003-2004 онд Оросын Шинжлэх ухааны академийн Алс Дорнодын салбарт зочин судлаач,

2008-2010 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ой судлалын тэнхимийн дэд профессор,

2010-2013 онд МУИС-ийн Биологи, биотехнологийн сургуулийн захирал,

2013-2021 онд МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор,

2017-2018 онд БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуульд зочин судлаач,

2021-2022 онд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал