Хэнтийд ой, хээрийн түймэр гарчээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0225/b1d498e01ba4270aec497936bcff661b514cf05e.jpg

Хэнтий аймгийн Батширээт сумын Шурангуун хэмээх газарт ой, хээрийн түймэр гарчээ. Эл газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т оршино.

Иргэд ой, хээрийн түймэр гарсан талаар онцгой байдлын албанд дуудлага ирүүлээгүй ч сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд шалгалтаар явж байгаад түймэр гарсныг олж мэджээ. 50 орчим га талбайд ой шатсаныг унтраагаад байна.