ЭМЯ: 517 тохиолдол батлагдаж, дөрвөн иргэн нас барлаа

COVID-19
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:eruul mendiin yam/514541.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 517 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 279 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 238 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас дөрвөн хүн нас барсан байна.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 818

Хүндэвтэр – 2009

Хүнд - 235

Маш хүнд – 43 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9829 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3105 иргэн байна.