ГХЯ: 16 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас авлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:olloo_mn_1485943236_yam.jpg

Украин улсад үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан манай улс тухайн улсад ажиллаж амьдардаг иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлээд буй. Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 17:30 цагт манай ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас авчээ. Ингэснээр нийт 24 иргэн Польш Улсад ирээд байгаа юм. Өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.