Монгол охид Шри Ланк улсад болж буй талбайн теннисний аварга болов

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Buhchuud/621acfb106e78.jpeg

Шри Ланк улсын Коломбо хотноо болж буй 16 хүртлэх насны Дэлхийн бүсийн өсвөрийн теннисчдийн багийн тэмцээнд Монголын охидын баг өчигдөр /2022.02.26/ Иран улсын багтай аваргын төлөө тоглон хожиж алтан медалийн эзэд болов.

Монголын талбайн теннисний түүхэнд анх удаа аварга болсон охидын багт холбооноос болон талбайн теннисний баг хамт олноос халуун баяр хүргэж байна.

Охидын ганцаарчилсан төрөлд: Ч.Март 6:7(4), 1:6, С.Нинжин 1:6, 6:3, 7:6(4)

Хос төрөлд:Ч.Март-С. Нинжин нар 6:4, 6:2-оор хожиж аваргын алтан медаль хүртэв