ЭМЯ: 320 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас баржээ

COVID-19
umaahan
Унших: 1 мин
00
legacy:эрүүл мэнд яам.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 320 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 138 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 182 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдварын улмаас нэг иргэн нас баржээ.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 701

Хүндэвтэр – 1712

Хүнд - 225

Маш хүнд – 39 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9457 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 161 иргэн байна.