ГХЯ: Оюутнуудыг хүнд байдалд оруулсан Элчин сайд болон албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Нийгэм
Deegii
Унших: 1 мин 11 сек
30
legacy:gadaad hariltsaa/Capture.JPG

Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "Хоёрдугаар сарын 24-нөөс хойш ГХЯ 24 иргэнийг аюулгүй бүсэд оруулсан. Гурав нь эх орондоо ирсэн. 15 иргэн гуравдугаар сарын 3-нд Монголд ирнэ. 3 иргэний тасалбар баталгаажсан. Хоёр иргэн сайн дураар үлдэхээр болсон. Харин Польшийн хилд 8 иргэн очоод буй. Тэднийг авахаар Элчин сайдын яамны ажилтнууд ажиллаж байна. Харьков хотод 23 иргэн байна. Үүний 18 нь оюутан. Дөрөв нь Монгол иргэн болон түүний Украйн эхнэр хоёр хүүхэд нь байна. Мөн Украин иргэншилтэй монгол нэг охин байна" гэв.

Ингээд тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутнуудын нөхцөл байдал ямар байна вэ. Олон Улсын байгууллагын тусламж дэмжлэг бий юу?

-Оюутнууд бүгд хорогдох байранд байгаа. Харьков руу орох гарах бүх хөдөлгөөн хаагдсан. Тусламж дэмжлэг оруулах гэхээр боломжгүй байна. Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтарч ажиллаж байна. Ингэхдээ тусламж өгөх, мөн аюултай бүсээс аюулгүй бүс рүү оруулах асуудлыг ярьж байна.

-Хариуцлагын асуудал яригдах уу. Оюутнууд нутаг буцах хүсэлтээ өгсөн ч албан бичиг хийж өгөөгүйн улмаас гацсан байна?

-Хариуцлагын асуудал Элчин сайд болон тодорхой албан тушаалтнуудад яригдана. Гэхдээ нэн тэрүүнд оюутнуудаа аврах нь чухал байна.

-Оюутнуудтай холбогдож байгаа юу. Холбоо тасрах эрсдэл бий?

-Байнга холбогдож байгаа. Гэхдээ сүлжээ тасрах магадлал бий. Хэрвээ холбоо тасарвал хаана байж болох вэ гэдэг асуудлаар оюутнуудтай байнга холбогдож ажиллаж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/03/01

    Ataarhuu amitan mini tgd uheech, hohiishd chadvargui bhooroo l ajild orj chadahgui baij olon yum yaridiin. Gadaad hergiin yamniihand bayarlalaa, sn ajillaj bn.

  • З
    Зочин2022/02/28

    Өө энэ чинь бас бөөн мэнгэ сайхан юмаа атаархаж үхлээ аав нь төрд том хулгайч байсны ашиг байна шүү гоё юмаа маниус боловсрол эзэмшээд удирдлагын академи төгсөөд төрийн алба хаах боломжийг чадлаараа бүрдүүлээд ч нэмэр алга.Гайгүй ажилд орьёо гэтэл гар харна эсвэл орой уулзая ойлгож байгаа биз дээ гэж тэнэгтэнэ заримдаа эмэгтэй болж төрсөндөө харамсах үе гархиймаа сда гэж.Тэдгээр оюутнуудыг авах чадвар чадал хүсэл сонирхол үнэндээ төрд байгаа хулгайчуудад алга муу юм холуур өнгөрөөсэй гэж залбираад суужаагаа энэ хулгайч тийрэнгүүд яаги нар гадаадад дэлбэрэх бөмбөг амь нэхэн сүнгэнэх суман дор байгаа хүүхдүүдтэй манатай банкнаас чаацан мөнгөө аргалах гээд үмхий самхай үнэрээрээ орчин бузарлаад явжийнаа сданууд

    • З
      Зочин2022/03/01

      Ataarhuu amitan mini tgd uheech, hohiishd chadvargui bhooroo l ajild orj chadahgui baij olon yum yaridiin. Gadaad hergiin yamniihand bayarlalaa, sn ajillaj bn.